ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх өдөрлөг боллоо.

2022-05-03

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх өдөрлөг боллоо. 

Арга хэмжээг Соёлын төвд 10 цагт 98 хүүхэд, 23 эцэг эхийн төлөөлөд, 14 цагт сумын 50 орчим иргэдийг хамруулж зохион байгууллаа.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сурталчлах өдөрлөгийн нээлтийг ИТХ-ын Нарийн бичгийн дарга Д.Лхамхүү нээж холбогдох мэдээ мэдээллийг хүргэж. Дөл тэмцээнд оролцогч хүүхдүүдийн мэндчилгээгээр өдөрлөгийн нээлт эхэллээ.

Мөн арга хэмжээгээр Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийг шинэчлэн байгуулж, гишүүдэд үнэмлэхийг гардуулан өгч тэднийг чадавхжуулах сургалтыг салбар зөвлөлийн гишүүн Б.Жаргалсайхан, Ш.Юндэндорж, П.Элбэгзаяа нар хамтран зохион байгууллаа.  

Авлигын эсрэг хууль, авлига ашиг сонирхол, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын талаарх тоон мэдээллийг танилцуулж, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг хэрхэн ямар замаар шийдвэрлэх талаар мэдээллийг салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Лхамхүү, гишүүн Г.Бүрэнжаргал нар өгч, гарын авлагаар хангалаа.

Сумын хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчлийн мэдээ мэдээлэл, мал хулгайлах болон бусад төрлийн хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүний тоон мэдээллийг иргэдэд хүргэж ахуйн хүрээнд архидан согтуурахгүй байх, мөн төрийн албан хаагчидтай холбоотой зарим сургалт мэдээллийг хүргэлээ. Мөн зам тээврийн осол гэмтэл, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх сургалт мэдээллийг хэсгийн төлөөлөгч Ш.Юндэндорж өглөө. 

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр хуулийн болон соён гэгээрүүлэх сургалт, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн сургалт, архи тамхины хор хөнөөл, сөрөг нөллөөлөөр сургалт мэдээллийг Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч М.Оюунчимэг, салбар зөвлөлийн гишүүн Б.Жаргалсайхан нар танилцууллаа.  

Байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээлэл, Хог хаягдлын тухай хууль, Амьтны тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн сургалтыг салбар зөвлөлийн гишүүн С.Болор танилцуулж, загасны үржлийн үе эхэлж байгаатай холбогдуулан загас агнахгүй байхыг иргэд олон нийтэд анхааруулж холбогдох гарын авлагыг тарааж ажиллаа.

Мэдээллийн дагуу нийт 21 төрлийн 500 гаруй хэвлэмэл хуудас бэлдэж иргэд олон нийтэд тарааж, хэвлэмэл хуудас тус бүрээр тайлбарлан таниулах ажлыг зохион байгууллаа.

Мөн бусад чиглэлийн мэдээлэл болох малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд бүрэн хамрагдах, худв хүний нууцын тухай хууль, хурууны хээ уншигчыг хэрэглэгээнээс хассан тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн мэдээлэл болон бүртгэлийн чиглэлийн мэдээлэл, хадалмөр халамж үйлчилгээний талаарх товч мэдээллийг УББ Б.Тунгалаг, ХХАХ мэргэжилтэн Б.Саранцацрал, МЭУБ Х.Лхагвасүрэн нар хүргэж иргэдийн сонирхсон асуултад хариулж мэдээлэл өглөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%