ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НЭРЭМЖИТ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨ “ШАГАЙН ХАВЧААХАЙ ХАРВААНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АХМАДЫН ТЭМЦЭЭН” ЭХЭЛЛЭЭ

2022-05-03

Монголын үндэсний уламжлалт наадгай болох шагайн харвааг орон нутагтаа хөгжүүлэх, ард иргэд ахмад настнуудад түгээн дэлгэрүүлэх, үндэсний биет болон биет бус өв тээгчдийг алдаршуулах зорилгоор Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит “Шагайн хавчаахай харвааны аймгийн аварга шалгаруулах ахмадын тэмцээн”-ийг 2022 оны 05 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд аймгийн Спортын ордонд зохион явуулж байна.
 
Тэмцээнийг Монголын Шагайн Хавчаахай харвааны Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлөөс зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээн багийн болон хүн нэг бүрийн цуваа харвааны төрлөөр явагдаж багийн төрлөөр 1-3 дугаар байр, цуваа харвааны төрлөөр мөн 1-3 дугаар байр эзлүүлэх юм.
 
“Шагайн хавчаахай харвааны аймгийн аварга шалгаруулах ахмадын тэмцээн”-ийг Сэлэнгэ аймагт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг Сэлэнгэ мөрөн” ХХК-ийн Стиль худалдааны төв ивээн тэтгэн оролцож байна. Үндэсний уламжлалт наадгай болох шагайн харвааг орон нутагтаа хөгжүүлж ахмад настнуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл боломжоор хангасан Б.Одончимэг захиралтай “Стиль худалдааны төв"-ийн хамт олонд тэмцээнд оролцогчдынхоо өмнөөс ТАЛАРХАЛ дэвшүүлье.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%