ОНГОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ VII ХУРАЛДААН 2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 08-НЫ ӨДРИЙН 10:00 ЦАГТ “ИРГЭНИЙ ТАНХИМ”-Д ХУРАЛДЛАА.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- Сумын ИТХ-ын зөвлөл байгуулах
Танилцуулах нь: ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Болортуяа
2. Сумын ИТХ-ын хорооны үйл ажиллагааны журам батлах
Танилцуулах нь: ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Болортуяа
3. Хоршоо хөгжүүлэх сангийн чиглэл батлах, төсөл сонгон шалгаруулах зөвлөл, хяналтын зөвлөл байгуулах, төсөл сонгон шалгаруулах товыг зарлах
Танилцуулах нь: ХАА тасгийн мэргэжилтэн Л.Гэрэлтуяа
4. Нутгийн удирдлагын төлөөлөл сонгох
Танилцуулах нь: ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Болортуяа
5. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх
Танилцуулах нь: Газрын даамал Г.Сүхбат
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
- Сумын ИТХ-ын зөвлөл байгуулах
- Сумын ИТХ-ын хорооны үйл ажиллагааны журам батлах
- Нутгийн удирдлагын төлөөлөл сонгох
- Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх 4 асуудлыг шийдвэрлэсэн.
- Хоршоо хөгжүүлэх сангийн чиглэл батлах, төсөл сонгон шалгаруулах зөвлөл, хяналтын зөвлөл байгуулах, төсөл сонгон шалгаруулах товыг зарлах асуудлыг нээлттэй үлдээж, дараагийн хурлаар дахин оруулахыг ЖДҮ, Хоршоо хариуцсан мэргэжилтэнд даалгав.
ОНГОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ