ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БАРУУН БҮСИЙН 8 СУМДЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ЗОРИУЛСАН ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2022-05-03

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Аргалант, Баянхангай, Баянцогт, Лүн, Заамар, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэсант 8 сумдын ИТХ-ын дарга, Төлөөлөгч, Нарийн бичгийн дарга нарт төлөөлөгчдийг чадавхжуулах, туршлага солилцох зорилготой сургалтыг Эрдэнэсант суманд зохион байгуулж байна.
-Уг сургалтаар МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга
-Төсвийн тухай хууль
-Хяналт, шинжилгээ, үнэлгээний тухай ойлголт
-Төлөөлөгчийн үйл ажиллагаа
-Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт
-Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа
-Авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, авлигын хор уршиг зэрэг сэдвүүдээр Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас сургалт хийлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%