ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын шагналын журмыг шинэчилэн боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

2022-05-03

Аймгийн ИТХ-ын даргын 2022 оны 04-р сарын 11-ний өдрийн 10 дугаар захирамжаар "Аймгийн ИТХ-ын шагналын журмыг шинэчлэн боловсруулах" ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Энхбат ахлан гишүүдэд төлөөлөгч Э.Доржсүрэн, Д.Батсуурь, Д.Алтанцэцэг, Ажлын албанаас Д.Оюунсайхан нар орсон бөгөөд ажлын хэсгийн хурал 4-р сарын 28-ны өдөр хуралдлаа.

Ажлын хэсгийн Хуралдаанаар аймгийн ИТХ-ын 2014 оны 03-р сарын 04-ний өдрийн 7 дугаар Хуралдааны "Аймгийн ИТХ-ын шагналын журмыг шинэчлэн батлах тухай" 04 дүгээр тогтоолоор батлагдсан тус журмыг ажлын хэсгийн гишүүдээс гарсан саналыг тулгуурлан Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль шинэчлэн найруулгатай уялдуулан зарим зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулан боловсруулахаар шийдвэрлэв. 

Ажлын хэсгийн 2 дугаар хурлаар тус журмын эцсийн найруулагыг дахин хэлэлцэхээр шийдвэрлэв.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%