ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХАРИЛЦААТ МУЖУУДЫН EATOF-2022 АРГА ХЭМЖЭЭГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-05-02

Энэ удаагийн Зүүн хойд Азийн харилцаат мужуудын цахим хурлыг “Аялал жуулчлалыг сэргээх зорилгоор хэрэгжүүлж буй зах зээлийн чиг хандлага, бодлого” сэдвийн дор зохион байгуулсан бөгөөд оролцогч талууд өөрийн улс, аймагт авч хэрэгжүүлж буй аялал жуулчлалын салбарын төлөвлөгөө, бодлогын түвшинд хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа. Төв аймгаас уг цахим хуралд аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ, БОАЖГ-ын дарга Ж.Даш-Яйчил, БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Батзаяа, аймгийн аялал жуулчлалын холбооны тэргүүн С.Оюунбилэг нар оролцсон юм. Цахим хурлын үеэр гишүүн улсуудын аялал жуулчлалын салбарын хөгжлийг “Эрүүл мэндийн эко аялалыг хөгжүүлэх”, “Нутгийн иргэдийн оролцоон дээр тулгуурлан орлогыг нэмэгдүүлэх”, “Дижитал технологи ашиглан захиалгын системийг цахимжуулах, виртуал аялал жуулчлалыг хөгжүүлэх”-д чиглэгдэж байгааг онцолж байв.

Мөн Зүүн Хойд Азийн орнуудын 20 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг хэлэлцэн тус арга хэмжээг 2022 оны 10 сарын 24-28-ны өдрүүдэд Вьетнамын Гуань нинь хотод зохион байгуулах талаар гишүүн улсуудад танилцуулсан юм. Ойн арга хэмжээний үеэр EATOF-ын зохион байгуулалтын өөрчлөлтийн асуудал болон Зүүн Өмнөд Азийн харилцаат мужуудын хамтын ажиллагааны “Тунхаг бичиг”-ийг гаргахаар боллоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 59
2 / 3%
3 / 5%
33 / 56%
1 / 2%
20 / 34%