Аймгийн ИТХ-ын Нийгэм,цахим бодлогын хөгжлийн асуудал хариуцсан хороо хуралдан дараах асуудлуудыг хэлэлцлээ.
1. Төрийн үйлчилгээнд “Цахим шилжилт”-ийг үе шаттай хийж, цахим засаглалд шилжих үйл ажиллагаатай танилцах.
2.“Стандарттай Архангай” арга хэмжээг хэрэгжүүлж, аймгийн Засаг даргын Тамгын газар болон төрийн байгууллагуудад “Чанарын удирдлагын тогтолцоо /ISO- 9001:2015/”-г нэвтрэлтийн үйл явцтай танилцах.
3. Музейн гурван үзмерийг “Чингис хааны” музейд шилжүүлэх асуудлыг хэлэлцэх тухай.
Дээрх асуудлуудын үйл ажиллагаа, хэрэгжилттэй танилцаж, холбогдох газруудад санал, дүгнэлтийг хүргүүллээ.