ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО АЖИЛЛАА.

2022-04-22

Төв аймгийн ИТХ-ын Газрын харилцаа, байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооны 2022 оны төлөвлөгөөнд тусгагдсаны хүрээнд ИТХурлын даргын баталсан удирдамжийн дагуу Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооноос аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, мал эмнэлгийн газар зэрэг төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагчидтай уулзалт хийж, үйл ажиллагаатай танилцав.

Дээрх ажлын хүрээнд:

-Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2020-2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт

-Аймгийн “Эрдэс баялгийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилт

-“Тэрбум-мод” Үндэсний хөдөлгөөний аймгийн хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт

- Аймгийн “Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг шалгах, 2022 оны Хаврын тариалалтын бэлтгэл ажлын тухай мэдээлэл, бэлтгэл байдал

- Мал аж ахуйн хаваржилт, төл бойжилтын талаар мэдээлэл.

- Аймгийн хэмжээнд малын халдварт өвчинтэй тэмцэх зэрэг ажлуудтай танилцаж, үр дүнг хэлэлцэв.

Уулзалтын хүрээнд ЗЗНДНтУТухай хуулийн шинэчлэгдсэн найруулгатай холбоотой Хурлын Хороо дээрх байгууллагуудтай хамтран ажиллаж үйл ажиллагааг нь дэмжиж ажиллах талаар санал солилцов.

Дээрх ажлын үр дүнг Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны хурлаар хэлэлцүүлж, илтгэх хуудсаар аймгийн ИТХ-ын даргад танилцуулах  юм.

 

АЖЛЫН АЛБА

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%