Сангийн яам, Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл, Дэлхийн банкнаас хамтран зохион байгуулж буй “Эрхийн бүртгэлийн сан систем ба цахим баталгаажуулалт” сургалт 4 дүгээр сарын 19-20-ны хооронд Булган аймагт хийлээ.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан “Цахим шилжилт” зорилтын хүрээнд Төрийн сангийн цахим шилжилтийг хийж буй. Төрийн сангийн цахим шилжилттэй холбоотойгоор хэд хэдэн ажил хийгдэж байгаагийн нэг нь төрийн албаны цалингийн нэгдсэн системийн гүйлгээг цахимжуулах юм. Төсөвт байгууллагын гарын үсэг зурж баталгаажуулдаг эрх бүхий албан тушаалтан нэг удаагийн нууц үг хийснээр гүйлгээ баталгаажиж, гүйлгээ шууд хийгдэх боломжтой болж байна.
Сургалтад 16 сум, 1 тосгоны төсөвт байгууллагын 154 орчим байгууллагын удирдлагууд болон нягтлан бодогч, төсөв төрийн сангийн мэргэжилтэн, санхүүгийн албаны дарга нар хамрагдлаа.