ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2022-04-20

Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс иргэд, худалдаа үйлчилгээний газруудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, үйлчлэх цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлаар Төв аймаг дахь Цагдаагийн газар, аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Зуунмод сумын ЗДТГ-тай хамтран Зуунмод суманд тус сумын иргэд, худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, өөрчлөлтийн төслийн талаар санал асуулга авч ажиллалаа. Тус Хэлэлцүүлэгт: Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганхуяг, тус хэлтсийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, зохицуулалт хариуцсан хуулийн мэргэжилтэн Г.Ганбаяр, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Сарангэрэл, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан чиглэлийн Ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Н.Нарантуяа, аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Т.Гүрбазар, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн Улсын байцаагч Г.Пүрэвжаргал, Зуунмод сумын ИТХ-ын Худалдаа, үйлчилгээ, хөдөө аж ахуйн хорооны дарга, Төлөөлөгч Ц.Ууганбаатар, Зуунмод сумын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн дарга Б.Батжаргал, Хууль, эрх зүйн мэргэжилтэн Д.Амартүвшин нар оролцож, холбогдох чиг үүргийн хүрээнд мэдээлэл хийлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%