ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

НӨЛӨӨЛӨЛД ӨРТӨЖ БУЙ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛӨХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ, БАЙРШИЛ СОЛИХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ХАМТАРСАН ХУРАЛ БОЛЛОО

2022-04-18

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 307 дугаар тогтоолоор Алтанбулаг, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт шинэ дагуул хотуудыг хөгжүүлэх үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авсан 19930.4 га газарт нөлөөлөлд өртөж буй иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөх, нөхөн олговор олгох, байршил солих үүрэг бүхий Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны А/270 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг болон аймгийн Засаг даргын 2022 оны А/54 дүгээр захирамжаар байгуулагдсан дэд ажлын хэсгийн хамтарсан хурал боллоо.

Хурлаар:

- Орон нутагт хэрэгжүүлж буй арга хэмжээ

- Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө

- Шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний танилцуулга

- Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.

Хуралд аймгийн дэд ажлын хэсгийн дарга, Засаг даргын орлогч Г.Сурмаа тэргүүтэй аймгийн удирдлагууд болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлайгаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Алтанбулаг, Сэргэлэн сумын удирдлагууд оролцлоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%