ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ, АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЙМГИЙН ХОРООГ БАЙГУУЛЛАА

2022-04-12

Аймгийн ИТХ-ын ээлжит бус 3-р хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг тус тус үндэслэн Их Монгол улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жил, Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Зуунмод хот байгуулагдсаны 81 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх үүрэг бүхий “Зохион байгуулах аймгийн хороо”-г байгууллаа.
Хорооны дарга: Аймгийн Засаг дарга
Дэд дарга: -Аймгийн Засаг даргын орлогч (нийгмийн салбар хариуцсан)
Нарийн бичгийн дарга: -Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга
-Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга
Гишүүд: -Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Энхбат
-Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярбат
-Аймгийн Засаг даргын орлогч (Дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, байгаль орчны салбар хариуцсан)
-Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
-Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга
-Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга
- Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
- Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
- Цэргийн штабын дарга
- Цагдаагийн газрын дарга
- Онцгой байдлын газрын дарга
- Соёл урлагийн газрын дарга
- Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга
-Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга
- Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга
- Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга
- Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга
- Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга
- Орон нутгийн өмчийн газрын дарга
- Мэргэжлийн хяналтын газрын дарга
- Биеийн тамир спортын газрын дарга
- Монгол туургатан театрын дарга
-Зуунмод сумын Засаг дарга
-Зэвсэгт хүчний 016-р нэгтгэлийн захирагч
-Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалын Штабын дарга
-Замын цагдаагийн тасгийн дарга
- УБЦТ сүлжээ ТӨХК-ний Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга
- “Төв Чандмань ДЭХГ” ОНӨҮГ-ын дарга
-Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга
Дээрх бүрэлдэхүүнтэй байгууллаа.
Аймгийн түүхт 100 жилийн ой зохион байгуулах салбар хороодыг байгуулж, бэлтгэл зохион байгуулалтын төлөвлөгөө, төсөв батлуулан, баяр наадмыг зохион байгуулалтын өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлэхийг Ажлын хэсгийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарт даалгалаа.
 
 
 
 
 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%