ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2022-04-12

Аймгийн ИТХ-ын 2022 оны 03-р сарын 28-ны өдрийн ээлжит бус-3 дугаар Хуралдааны 03 дугаар тогтоолоор Алтанбулаг, Баянжаргалан сумдад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдуулан сумдын сонгуулийн хороог мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах аймгийн “Сонгуулийн хороо”-г байгуулсан. Нөхөн сонгууль зохион байгуулах аймгийн Сонгуулийн хороо Анхдугаар Хуралдаанаа хийж, дараах асуудлыг хэлэлцэв.
1.Алтанбулаг, Баянжаргалан сумдын ИТХ-аас сумын сонгуулийн хороо байгуулсан тухай шийдвэрүүдийг СЕХ-нд хүргүүлэх,
2.Сум, дүүргийн ИТХ-ын 2022 оны нөхөн, дахин сонгууль зохион байгуулах цаглабарт ажлыг мөрдөж ажиллах талаар сумдын Сонгуулийн хороодод албан бичиг хүргүүлэх
3.Сонгуулийн Ерөнхий хороонд аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүний мэдээлэл хүргэх
4.Аймгийн Сонгуулийн хорооны дотоод асуудал ажил үүргийн хуваарь
Мөн энэ үед аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн аймгийн Сонгуулийн хорооны тамгыг Сонгуулийн хорооны дарга Ч.Жавзанпагмад хүлээлгэн өглөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%