Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан "Гэр бүлийн хүчирхийллийн чиглэл"-ээр хийгдэх ажил арга хэмжээний хүрээнд Хамтарсан багийг чадваржуулах төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн үүрэг оролцоог хангах чиглэлээр "Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах олон талт хамтын ажиллагаа" зөвлөгөөнийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар сумдын Хамтарсан баг, сумын засаг дарга, нийгмийн ажилтан, цагдаагийн ажилтан, эрх зүйн ажилтан нарт сургалт, зөвлөгөөн зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг нээж ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Батжаргал үг хэллээ.