ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАРТ ОЙН ДАГАЛТ БАЯЛАГ БЭЛТГЭХ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2022-03-25

Хил болон хилийн бүс, зурваст үйлдэгдэж байгаа хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хууль сахиулах болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг сайжруулах, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Улсын тусгай хамгаалалттай газарт ойн дагалт баялаг бэлтгэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт улсын зөвлөгөөнийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод зохион байгуулж байна.
 
Зөвлөгөөнд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын Хилийн тагнуулын газар, Хан хэнтий улсын тусгай хамгаалалттай газар болон Сэлэнгэ, Хэнтий аймгуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурор, Цагдаагийн газар, ойн нөөц, хилийн бүс нутаг бүхий сумдын Засаг дарга нар, Ойн ангийн дарга нар, экологийн асуудал хариуцсан алба хаагчид оролцож байна.
 
Зөвлөгөөнд оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлэн, зөвлөгөөнөөс зөвлөмж гаргах юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%