БӨХМӨРӨН СУМАНД ГАМШГААС ХАМГААЛАХ “БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аймгийн Засаг даргын захирамж, Онцгой байдлын газрын 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 5 хүний хүний бүрэлдэхүүнтэй Бөхмөрөн суманд аймгийн Засаг даргын нэрэмжит “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг зохион байгуулж явууллаа.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийн зорилго нь Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг үзэж шалгах, Гамшгаас хамгаалах хууль эрх зүйн мэдлэг дээшлүүлэх, болзошгүй цагийн байдлын үед шуурхай арга хэмжээ зохион байгуулах мэдлэг, дадал олгоход чиглэгдсэн.
Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг шинээр томилгоожуулж сумын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний аранзны иж бүрдэл, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үзэж шалган цаашид хүн нэг бүрийн аранзны иж бүрдэлийг нэмэгдүүлэх талаар үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийн дүнгийн хурал хийж бэлэн байдлын үзлэгийн үйл ажиллагаанд “Хангалттай” үнэлгээ өгч, сургалтад оролцсон ажилтан, албан хаагч нарыг цаашид хамтран ажиллах, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах талаар үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч ажиллаа.