ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА

2022-03-25

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүнийг удирдлагын тухай хууль, УИХ-ын 2022 оны 07 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8- р хуралдаанаар “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвлөл”-ийг байгуулсан билээ.
Зөвлөлийн бүрэлдэхүүнд:
Дарга: Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн
Гишүүд: Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Алтанцэцэг, Д.Батсуурь, Э.Доржсүрэн, Б.Жигмэддорж, Г.Мөнхзориг, З.Эрдэнэбаатар нарын бүрэлдэхүүнтэй байна.
Зөвлөл өнөөдөр анхдугаар хуралаа хуралдуулж байна.
Өнөөдрийн хурлаар Зөвлөлийн Хуралдааны дэг батлах, Зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлах, ИТХ-ын ээлжит бус -3 дугаар Хуралдааны тов тогтоох тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Мөн Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсгийн мэдээлэл сонсох юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%