ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС 21 АЙМГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2022-03-25

Авилгатай тэмцэх газраас Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн онд 21 аймагт 37 сургагч багш бэлтгэн, холбогдох сургалтуудыг зохион байгуулсан. Төв аймгаас аймгийн ИТХ-ын ажлын албаны Нутгийн удирдлага, бодлого төлөвлөлтийн тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Батцэцэг, ажлын албаны мэргэжилтэн А.Батзаяа нар бэлтгэгдэж, сургагч багшийн үнэмлэхээ гардан авсан.
Энэ онд авлигын эсрэг сургалтын сэдвийг өргөжүүлэх, агуулгыг тэлэх, кейс, жишээн дээр багаар ажиллуулах чадвар суулгах, харилцан туршлага солилцох боломж олгох шаардлагын дагуу сургагч багш нарыг чадавхижуулах сургалтыг 03 сарын 23-25-ны өдрүүдэд Авилгатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион байгуулж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%