ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЗУУНМОД ХОТОД “80 ЖИЛ-80 БҮТЭЭЛЧ АЖИЛ” ХЭРЭГЖИЖ БАЙНА

2022-03-25

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Зуунмод хотод ажиллалаа. Төв аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан Зуунмод сумын түүхт 80 жилийн ой угтсан үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, явцын мэдээллийг сонслоо.
2022 онд Зуунмод хот үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиож, тэмдэглэлт өдрийг угтан бэлтгэл ажлын хангах ажлын хэсгийг байгуулах шийдвэрийг хотын ИТХ-ын тогтоолоор батлуулан ажиллаж байна.
Бэлтгэл ажлын хүрээнд 80-н бүтээлч ажлын жагсаалт, төлөвлөгөөг гарган батлуулж төр, төсвийн болон аж ахуйн нэгж байгууллага, хотын уугуул, суугуул иргэдэд олон нийтэд сурталчлан ажиллаж байна.
Зуунмод хотын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэлийн мэдээллээс хүргэе.
80 ЖИЛИЙН ОЙГ УГТАХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДААС:
-Зуунмод хотын 80 жилийн ойн лого эцсийн байдлаар бэлэн болж, ойн ном хийх бэлтгэл ажил хангагдсан байна.
-Ойг угтан Д.Бодоогийн нэрэмжит “Төв цэцэрлэгт хүрээлэн”-г бий болгосон.
-Хаан банк нийгмийн хариуцлагын хүрээнд 60.0 сая төгрөгөөр орчин үеийн стандартын шаардлага хангасан 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулсан.
-Хот тохижуулах өөрсдийн зардал 8,8 сая төгрөгөөр “Манзушир ногоон төгөл” шинээр байгуулсан.
-Олон улсын Тайваны сангын хөрөнгөөр ланс багт 55,0 сая төгрөгөөр шинээр цахим худаг баригдсан
-“АРВАЙ” ХХК өөрийн зардлаар шинээр баригдсан явган хүний зам дагуу 12 орчин үеийн гэрэлтүүлэг тавьсан
-Ланс багийн шинээр тавигдсан авто зам дагуух 4-р гудамжны тохижуулах ажлыг 1,2 сая төгрөгөөр эхэлсэн
-ХБИ-ийн эрхийг хамгаалах Олон улсын өдрийг тохиолдуулан “Булган нэг үе” клубтэй ЗДТГ хамтран 11 хүүхдэд 33 сая төгрөгийн тэргэнцэр хандивласан.
-Зуунмод суманд нэгдсэн гэрэлтүүлгийн ажил хийгдэж байна.
-“Өглөөний гудамж” төлөвлөлтийн ажил хийгдэж байна.
-Номт багийн конторын үүдний хэсгийн тохижилт, ногоон байгууламж засварын ажил
-Зуунмод сум 5-р багийн тоглоомын талбайн тохижилтын ажил
-Ойг угтаж “Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулсан
-Ойг угтан Шар гэгээ драмын жүжгийг зохион байгуулсан
-“Бугат өндөрлөг” цогцолборын ерөнхий төлөвлөлтийг хийж дууссан
-Гадаад харилцааны хүрээнд Япон улсын тоттори мужийн ничинан сум,БНСУ-ын Инчеон хотын мичүхүл дүүрэгт хамтран ажиллах санал хүргүүлсэн.
-80 жилийн ойг угтаж иргэдийн дунд урлагийн наадам зохион байгуулах
-ДЗОУБ ТОНХ-тэй хамтран гэр хорооллын 25 өрөхөд өвлийн 12 сая төгрөгийн хүлэмжийг барих ажлыг эхлүүлсэн.
ЦААШИД ХИЙГДЭХ ЗАРИМ АЖЛУУДААС:
-Номт багийн хөгжил хотхоны баруун талыг “ Цагдаагийн гудамж” –нд хаяг хийх, мод тарьж хашаажуулах ажлыг хийнэ.
-Тагнуулын ерөнхий газрын төв аймаг дахь хэлтэс байрны зүүн талын нийтийн эзэмшлийн талбайд бичил усан оргилуур болон сүүдрэвч хийж тохижуулах
-Монгол туургатан театр гадна орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэн Лед дэлгэц, зарлалын самбар байрлуулах.
-Аймгийн нэгдсэн эмнэлгийн гадна талбайд явган хүний болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн зам тавих.
-Төв чандмань ДЭХГ –аас гүний худаг болон усан сангуудын гадна өнгө үзэмжийг сайжруулна.
-ШШГГ нэг цонхны үйлчилгээ бүхий цагдан хорих байрны барилгыг шинээр барьж ашиглалтад оруулах.
-Аймгийн ЭМГ гадна хаягжилтийг шинэчлэн урсдаг самбар хийх. Байгууллагын гадаа баганан болон туузан гэрэл шинээр хийнэ.
-”Зуунмод цэцэрлэгжүүлэлт” ОНӨААТҮГ-аас “Зуунмод 80 жил”-ийн нэрэмжит төгөл байгуулах.
-Бүжинхэн цэцэрлэг “Б” байрны гадна хашааг шинэчлэн засварлана.
-Хүмүүн цогцолбор ахлах сургууль гадна авто машины зогсоолыг томсгоно.
-Аймгийн газрын алба байгууллагын нэрэмжит “Ногоон төгөл” шинээр байгуулна.
-4-р сургуулийн байгууллагын гадна гэрэлтүүлэг шинээр хийнэ.
-МСҮТ 4-н сургууль Төв цэцэрлэгт хүрээлэнгийн гадна хаалга, буланг шинэчилэх ажлыг хийнэ.
Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ нар Зуунмод хотын ойг аймгийн 100 жилийн ойтой уялдуулах санал бодлоо хуваалцлаа.
Жишээ нь гэрэлт самбар хийх, хуримаа хийж буй хосуудад зориулсан зураг авалтын маршруттай болох, аялал жуулчлалыг татах ажлуудыг түлхүү хийхийг зөвлөлөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 59
2 / 3%
3 / 5%
33 / 56%
1 / 2%
20 / 34%