ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ХАШААНДАА САЙХАН АМЬДАРЬЯ ХӨТӨЛБӨР СҮХБААТАР ДҮҮРЭГТ ХЭРЭГЖИНЭ

2022-03-14

     Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны 36 дугаар тогтоолоор дүүргийн гудамж, талбай, байр, ахуйн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх иргэд, олон нийтийн идэвх санаачилгад суурилан амгалан тайван байдлын тогтолцоог бүрдүүлэх, тэдний сайн дурын үндсэн дээр нэгдэж аюулгүй амьдрах орчин нөхцөл бүрдүүлэх, цагдаагийн байгууллагад тусламж дэмжлэг үзүүлэх, айл хөршийн холбоог сайжруулахад тулгуурласан "Хөршийн хяналтын хөтөлбөр"-ийг баталсан.
     Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн гэр хороолол бүхий хороодын айл өрхүүдэд хашаагаа хэрхэн зөв төлөвлөх, хямд өртөг зардлаар өөрсдийн нөөц бололцоо, туршлага, хамтын ажиллагаанд тулгуурлан засах, тохижуулах, амьдрах орчин, өрхийн амьжиргаагаа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд, “Хашаандаа сайхан амьдарья” Төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Түмэнбаяртай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
     Тус төрийн байгууллагын зүгээс гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах замаар инженерийн дэд бүтцийг өргөжүүлэх, авто зам, явган зам болон дугуйн замыг барьж байгуулахад дэмжлэг үзүүлэх, иргэдийг эрчим хүчний хэмнэлттэй байгаль орчинд ээлтэй амины орон сууц барих орчин нөхцөлийг бодлогоор дэмжих, иргэдийн бүлэг, хөршийн холбоог дэмжих, гэр хорооллын дунд нийтийн эзэмшлийн талбайг байгуулах, хашаандаа ногоон байгууламж тарих, өрхийн аж ахуй эрхлэх нөхцөлийг хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%