ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2022-03-04

Салбар зөвлөл нь 2022 оны анхдугаар хурлаараа 2021 оны ажлын тайлангаа хэлэлцэж, өнгөрсөн оны шалган туслах ажлын дүн, цаашид анхаарах асуудалын талаар мэдээлэл солилцлоо. Мөн “2021 онд Төв аймагт бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээ, цаашид анхаарах асуудал” -аар Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Ч.Алтанхуяг мэдээлэл хийв.
Аймгийн хэмжээнд 2021 онд 509 холбогдогчтой, 3 тэрбум 742 сая төгрөгийн хохиролтой, 611 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 126 хэргээр буюу -17.1 хувиар буурсан байна.
Нийт 4739 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасаны 34.8 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 65.1 хувь нь зөрчлийн шинжтэй байсан байна. Нийт дуудлагын 4705 буюу 99.2 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэжээ.
Өнгөрсөн онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд 28 удаагийн олон талт арга хэмжээ, сургалт сурталчилгаа, сумдад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж салбар зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилт 88 хувьтай хэрэгжсэн байна.
Анхдугаар хурлаар аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлалаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%