Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж өндөрлөлөө. Энэ үеэр цаг үеийн нөхцөл байдлын талаар аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газраас мэдээлэл хийлээ.
Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал нар аймгуудын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд танилцуулагдсан бодлого, чиглэл, үүрэг даалгаврыг сум, агентлагийн удирдлагуудад танилцуулж, мэдээлэл өгөв.