ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Баяннуур сумын ИТХ-ын тэргүүн туршлага

2022-02-14

Баяннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас дараах шинэлэг ажлуудыг                    2021 онд хэрэгжүүлж ажиллаа.

  1. Сумын ИТХ-ын төлөөлөгчдийг сонгосон тойрогт ажиллуулах тухай.

Сумын Өлзийт багийн 5 ИТХ-ын төлөөлөгч, Шар тал багийн 10 ИТХ-ын төлөөлөгч нарыг 2021 оны 5, 10 саруудад сонгогдсон тойрогт нь ажиллуулж сумын хурлаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж иргэдийн санал хүсэлтийг сонсож хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажилласан. Сум орон нутгийн төрийн үйлчилгээтэй холбоотой нийт  иргэдээс 63 санал хүсэлтийг хүлээн авч холбогдох албан тушаалтанд хэрэгжүүлж ажиллахыг даалгасан.

  1. Хурлын нэрэмжит өдөрлөг зохион байгуулсан тухай

Тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас  2021 оны  10 сарын 20 өдөр  “Хурлын нэрэмжит өдөрлөг” зохион байгуулж  иргэдэд  Хурал,  Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны тайлан, Шилдэг лектор Г.Мөнгөн  “Санхүүгийн хувийн зохион байгуулалт”  лекцийг  уншиж орчин цагийн  санхүүгийн хуримтлал  яаж хэрхэн үүсгэх талаар сэдэл санаачлагыг өгч ажилласан. Уг өдөрлөгт  нийт 125 иргэд хамрагдаж  12 иргэний санал хүсэлтийг хүлээн авч  тухай бүр  хариу өгч  ажилласан болно.

  1. Иргэнтэй харилцах иргэний танхимыг тохижуулсан тухай.

Сумын ИТХ-ын төлөөлөгч С.Ганзориг, аймгийн аварга малчин Х.Түндэв нарын санаачлагаар  иргэдийг ая тухтай орчинд мэдээлэл үйлчилгээгээр хангах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийт 1.5 сая төгрөг хандивлаж дараах  ажлуудыг гүйцэтгэсэн.

  • 65 инчийн суурин дэлгэц
  • Хүндэтгэлийн самбар
  • Явган хана
  • Оффис хөшиг
  • Гэрэл
  • Доторх засал
  1. Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах  95947657 дугаартай утсыг ажлын өдөр

900-1800 цагт тогтмол ажиллуулж   одоогоор  иргэдээс 54 удаагийн  дуудлага мэдээллийг хүлээн авч  бүртгэн  7 хоног бүрийн сумын удирдлагын шуурхай хуралд танилцуулж хэвшсэн болно.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%