ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГ БҮХИЙ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2022-01-27

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа шинэчлэн байгуулагдсан “Иргэний зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан, энэ оны ажлын төлөвлөгөө, зорилго, зорилтын талаар санал солилцон, цаашид хийгдэх ажилд нь амжилт хүслээ. Уулзалтад Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Ганхуяг, ГХУСАЗСЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батнасан нар байлцаж зөвлөлийн гишүүдтэй танилцаж зөвлөгөө өглөө. Шинэчлэн байгуулагдсан Иргэний зөвлөл 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр анхны хурлаа хийж зөвлөлийн даргаар төрийн захиргааны ахмад ажилтан, хуульч Ц.Отгонбаярыг сонгосон байна. 3 жилийн хуулийн хугацаатай ажиллах иргэний зөвлөлд Ц.Отгонбаяр, Ч.Даваадорж, А.Отгонбаяр, С.Баяржаргал, Д.Бүрэнтөгс, Г.Дамдинсүрэн, Т.Доржсүрэн нар ажиллахаар сонгогдсон юм.
 
Тодруулбал, Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйл, Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/133 тоот тушаалын хавсралтаар баталсан “Иргэний зөвлөлийн дүрэм”-д заасны дагуу Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий 5-7 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус “Иргэний зөвлөл”-ийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулан бүрэлдэхүүнийг нь хуульд заасны дагуу 3 жилийн хугацаагаар томилон ажиллуулдаг хуулийн заалттай.
 
Өмнөх зөвлөлийн ажиллах хуулийн хугацаа дуусгавар болсон тул тус зөвлөлийг шинэчлэн байгуулахаар “Иргэний зөвлөлийн дүрэм”-д заасны дагуу иргэний зөвлөлд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах, зарлан мэдээлэх, сурталчлах, санал авах ажлыг 2021 оны 10 дугаар сарын сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион явуулсан. Сонгон шалгаруулалтад нийт 8 иргэн нэрээ дэвшүүлснийг журамд заасны дагуу олон нийтэд сурталчлах, санал авах ажлыг аймгийн Хурлын цахим хуудас, сумдын ИТХ-д хандан зохион байгуулсан.
 
Дээрх хугацаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудсаар 657 иргэн 997 санал, сумдын ИНХ-аас давхардсан тоогоор 6353 санал ирүүлснийг журамд заасны дагуу саналын дарааллаар эрэмбэлэхэд 1231 иргэний саналаар Товуугийн Доржсүрэн 1-д, 1157 иргэний саналаар Сономжамцын Баяржаргал 2-т, 1113 иргэний саналаар Гэлэгийн Дамдинсүрэн 3-т, 1070 иргэний саналаар Дарьсүрэнгийн Бүрэнтөгс 4-т, 1023 иргэний саналаар Цэмээгийн Отгонбаяр 5-т, 896 иргэний саналаар Амгаабазарын Отгонбаяр 6-д, 884 иргэний саналаар Чимэдийн Даваадорж 7-д, 696 хүний саналаар Ж.Оюунбадам 8-д тус тус эрэмбэлэгдсэн билээ. Иймд эхний 7-д эрэмблэгдсэн Т.Доржсүрэн, С.Баяржаргал, Г.Дамдинсүрэн, Д.Бүрэнтөгс, Ц.Отгонбаяр, А.Отгонбаяр, Ч.Даваадорж нарыг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий “Иргэний зөвлөл”-ийн бүрэлдэхүүнээр томилох асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцэн 133 дугаар тогтоолоор томилох шийдвэр гарсан юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%