Монгол Улсын шинэ “Үндсэн хууль” батлагдсаны 30 жилийн ойд зориулан Үндсэн хуулийг боловсруулж хэлэлцэн баталсан Ардын Их Хурлын Депутат, Улсын бага Хурлын гишүүд, уг ажилд оролцсон Ажлын хэсэг, зохион байгуулах комисс, эрдэмтэд, судлаачдад хүндэтгэл үзүүлэх, талархал илэрхийлэх, тэдний үйл хэргийг сурталчлах зорилгоор Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Талархлын захидал”-ын уралдааныг зохион байгуулсан билээ. Захидлыг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цахимаар болон цаасаар хүлээн авсан бөгөөд дээрх хугацаанд 15 иргэн захидал ирүүллээ.
Уралдаанд ирүүлсэн захидлуудын үгийн тоо, зөв бичих чадвар, найруулан бичих чадвар (утга найруулга, үгийн оновчтой сонголт, үг давтсан эсэх), захидлын шалгуурт нийцсэн байдал (эхлэл, гол, төгсгөл хэсэг, хэнд хандсан нь тодорхой байх, талархал илэрхийлсэн байх) зэргийг нь харгалзан зохион байгуулах Ажлын хэсэг үнэлж дүгнэлээ. Иргэд Үндсэн хуулийн талаар зохих ойлголттой, захидал бичих, уралдаанд оролцох хүсэл эрмэлзэлтэй оролцож байгаа нь сайшаалтай боловч хэнд хандсан нь тодорхойгүй, эхлэл, төгсгөлгүй, зөв бичих дүрмийн алдаатай, нэг үгийг олон давтсан дутагдлууд байлаа.
Талархлын захидлын уралдааны:
1 дүгээр байр- Г.Дөлгөөн /Сүхбаатар сумын 7-р багийн иргэн/
2 дугаар байр- Б.Болорзул /Сүхбаатар сумын 2-р багийн иргэн/
3 дугаар байр- Э.Бадмаараг /Мандал сумын 6-р багийн иргэн/ нар шалгарлаа.
Талархлын захидлын уралдаанд өөрийн цаг зав, оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан оролцсон нийт хүмүүстээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон зохион байгуулах Ажлын хэсгийн зүгээс халуун баяр ТАЛАРХАЛ илэрхийлье.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах боломжгүй болсон тул эхний 3 байранд шалгарсан захидлуудыг аймгийн ИТХ-ын цахим хуудсаар олон нийтэд сурталчлан нийтэллээ.