Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой өнөөдөр буюу Нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож байна.
Одоогоос 30 жилийн өмнө буюу 1992 оны Нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын их хурлын 430 депутат шинэ Үндсэн хуулийг баталж байв. Тус үйл хэрэгт ард иргэдийнхээ төлөөлөл болон Сэлэнгэ аймгаас:
1.Сангажавын Баярцогт (Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч)
2.Гүррагчаагийн Нороврагчаа (аймгийн Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгч, зураач)
3.Санжийн Цэвээндорж (Алтанбулаг сумын САА-н дарга)
4.Гончигдаржаагийн Хашбаатар (Хүдэр сумын Тэжээлийн аж ахуйн дарга)
5.Сандагийн Ганболд (Ерөөгийн САА-н тракторч, комбайнч)
6.Ишийн Бадарч (Ерөөгийн МБАА-н дарга, Ерөө хорооны ГЗ-ны дарга)
7.Ренчингийн Баярсайхан (Жавхлант сумын Баянхараатын САА-н дарга)
8.Сүрэнжавын Даваасүрэн (Дулаанхааны МДБ-ын ерөнхий инженер)
9.Ламжавын Батжаргал (Баянгол сумын Баруунхараа САА-н дарга)
10.Дашзэвэгийн Тангад (Зүүнхараагийн СББК-ын эдийн засагч)
11.Жигжидийн Жавзандорж (Мандал сумын Зүүнхараа САА-н дарга)
12.Гүржавын Сүрэнжаргал (Сайхан сумын Номгоны САА-н дарга)
13.Алчайн Амжаа (Орхон сумын САА-н дарга)
14.Мандахын Жамсран (Орхонтуул сумын САА-н дарга)
15.Цогжоогийн Шагдарпүрэв (Баруунбүрэн сумын Бургалтайн САА-н дарга)
16.Жамбын Норовсамбуу (аймгийн МАХН-ын хорооны 1-р нарийн бичгийн дарга)
17.Халтарын Намсрайжав (Хушаат сумын Энхталын САА-н дарга)
18.Жадамбын Бямбаноров (аймгийн Ардын хурал, гүйцэтгэх захиргааны дарга)
19.Нацагийн Дэлгэрмөрөн (Найрамдлын САА-н тракторч, комбайнч)
20.Мулцангийн Доржсүрэн (Зүүнбүрэн сум САА-н дарга)
21.Батын Сайнжаргал (Шаамар сум ТАА-н дарга)
22.Думаажавын Батбаяр (Ой модны аж үйлдвэрийн яамны орлогч сайд) нарын 22 депутат оролцон шинэ Үндсэн Хуулийг батлахад хувь нэмрээ оруулж байсан билээ.
Сэлэнгэ аймгаас Ардын Их Хурлын депутатаар сонгогдон шинэ Үндсэн хуулиа батлалцаж явсан дээрх депутатууд, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт мартаж боломгүй түүхэн эл өдрийн мэндийг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс хүргэн, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.