ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

2022-02-02

Амар сайн байцгаана уу? Нутгийн зон олон ахан дүүс та бүхэн минь тавтай сайхан өвөлжиж, урин хавартай өлзий дүүрэн золгож байна уу.

Улиран одож буй үхэр жил Баян-Өлгийчүүдэд маань үр өгөөж, буян хишгээ хайрласан сайхан жил болж өндөрлөж байна. Малчин түмэн маань 2,379 мянган толгой мал тоолуулж, мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөлөө. Улсын хошой аварга малчин 1, Улсын аварга малчин 3, Улсын аварга тариаланч 2 тус тус тодорлоо.

Мөн эрхэлсэн салбартаа амжилт гарган хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүлж Монгол Улсын гавьяат цолтон 5, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 102, Алтан гадас одонгоор 307, Хөдөлмөрийн хүндэт медалиар 98, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 4, Цэргийн гавьяаны одонгоор 8, Цэргийн хүндэт медалиар 2 хүн, олон хүүхэд төрүүлж өсгөсөн 67 ээж “Эхийн алдар” I-р, 428 ээж “Эхийн алдар” 2-р одонгоор тус тус шагнагдлаа.

2022 онд улсын төсвөөс нийт 60 тэрбум төгрөгийн 29, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 104 төсөл арга хэмжээг санхүүжүүлж аймаг орон нутгийн хөгжилд нөлөөлөх тодорхой бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Манай ард түмэн Цагаан сарын баяраараа айл хотол, ураг төрлөөрөө  амар мэндээ айлтган мэндчилж, хийж бүтээснээ дүгнэн цэгнэж, ирж буй жилдээ  аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл бэлэгдэж өнгөрүүлдэг сайхан заншилтай билээ.

“Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилдээ аймгийнхаа нийт иргэддээ амьдрал ахуй нь амар амгалан, үр хүүхдүүд нь энх баясгалантай, өтгөс буурлууд нь мөнх жаргалантай, ажил үйлс нь дүүрэн бэлгэтэй, төвшин баяртай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

БАЯН-ӨЛГИЙАЙМГИЙН ИТХ-ЫН

ДАРГА НУРИГИЙН БЕЙБИТХАН

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%