ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА НУРИГИЙН БЕЙБИТХАНЫ ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ.

2022-01-14

Та бүхэндээ Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн мэндийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье. Өнөөдрөөс 30 жилийн тэртээд Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхийг жинхэнэ утгаар нь тунхагласан шинэ Үндсэн хуулиа баталсан түүхтэй билээ. Үндсэн хууль боловсруулах, батлах үйл явц амаргүй, хүнд хэцүү байсан ч бид улс үндэстнийхээ язгуур эрх ашгийнхаа төлөө, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ төлөө, дэлхий нийтийн хамтын хөгжил дэвшлийн төлөө хамгийн зөв сонголтыг хийж, зөвшилцөлд хүрч, хамтын хүсэл эрмэлзлээ илэрхийлж чадсан юм. Иймд энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан сум орон нутгийнхаа хөгжлийн түүхийг бүтээлцэж, үнэтэй хувь нэмрээ оруулсан Ардын Их Хурлын депутатууд, түүний гэр бүл үр хүүхдүүд, ахмадууд, Хурал, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үе үеийн удирдах ажилтнууд, ард иргэдэд чин сэтгэлийн талархал, хүндэтгэл илэрхийлж Үндсэн хуулийн баярын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
 
Монгол төрийн сүлд хийморь ямагт бадран мандах болтугай.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%