Анхны ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30-н жилийн ойн мэндийг хүргэе. Энэ суурь хууль нь манай улсын түүхэнд хамгийн урт хугацаанд үйлчилж буй Үндсэн хууль төдийгүй хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж парламентын засаглалыг бэхжүүлж, төрийн эрх мэдлийг хуваарилан хяналт, тэнцлийг хангасан тул жинхэнэ ардчилсан Үндсэн хууль гэж хүлээн зөвшөөрөгддөг. Иймээс, арчдчилсан Монгол Улсын иргэд бидний хувьд 1992.01.13 бол хамгийн чухал ойн өдөр юм.