ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2022-01-11

     1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг жил бүр улс орон даяар нийтээр тэмдэглэдэг.
Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30-н жилийн ойн энэхүү өдрийг тохиолдуулан өнөөдөр Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд, Засаг дарга Х.Болормаа, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Осорваань нар Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
     Уулзалтын үеэр дүүргийн удирдлагууд хэлсэн үгэндээ Монгол Улс Ардчилсан шинэ Үндсэн хуулийг улс төрийн олон намын төлөөлөлтэйгөөр Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан 75 хоног хэлэлцэн баталсан түүхтэй.
     Улсын Бага хурлаас эхтэй үе үеийн хууль тогтоох дээд байгууллагад иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдон ажиллаж энэхүү түүхийг бүтээлцэж, үнэтэй хувь нэмрээ оруулсан Ардын Их Хурлын депутат танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
     Бид цаашдаа Ардын Их Хурлын депутатуудынхаа үнэтэй зөвлөмж, дэмжлэгийг хүлээн авч хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.
    Монгол Улс түүхэндээ 4 удаа Үндсэн хуулийг хэлэлцсэн баталсны дотор 1992 оны шинэ Үндсэн хууль нь нийт хүн амыг нийгмийн анги, давхрага, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн нэн чухал ач холбогдол бүхий эрх зүйн баримт бичиг юм.
     1992 оны шинэ Үндсэн хуулийг баталсан Ардын Их Хурлын нийт депутатууд болон иргэд та бүхэндээ Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%