ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ХАМТАРСАН БАГ” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2021-01-01

 
Хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах, хүчирхийллийн эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах нөхөн сэргээх, нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээнд хамруулах зорилгоор “Хамтарсан баг” аяныг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 23-ныг хүртэл хугацаанд зохион байгууллаа. “Хамтарсан баг” аяны үйл ажиллагаанд 9 сумын хамтарсан багууд оролцож, удирдамжид заагдсан ажлуудыг зохион байгуулсан байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/173, А/251, А/380 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Хамтарсан багийн ажиллах журам”-ын хэрэгжилтийг ханган үр дүнтэй ажлыг зохион байгуулсан 3 сумын хамтарсан багийг шалгаруулж, шагнаж урамшууллаа.Үүнд:
1. Дэлгэрцогт сумын Хамтарсан баг-1-р байр
2. Сайнцагаан сумын Хамтарсан баг-2-р байр
3. Дэлгэрхангай сумын Хамтарсан баг-3-р байр тус тус шалгарлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%