Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Шагайн харваа тэмцээн аймгийн БТСГ-ын зааланд зохион байгуулагдаж байна.
Энэхүү тэмцээнд 9 баг 80 гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд тус арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал нээж хэлсэн үгэнээ дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Шагайн харвааг аймгийн ИТХ-аас Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны ойг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсныг онцолж, нийт тамирчид, мэргэчүүддээ амжилт хүслээ.
Тус тэмцээнийг аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулж байгаа юм.
Оноо мэргэн Хараа хурц
Уухай цээл байх болтугай
Хурай хурай хурай.