ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ОТГОН ХУРАЛДААНАА ХИЙЛЭЭ

2021-12-30

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн өөрчлөлтөөр бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “Тэргүүлэгчид” гэсэн бүтэцгүй ажиллахаар болж байгаа. Энэ хуулийн хүрээнд өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн отгон хуралдаанаа хийлээ.
 
Хурлаар аймгийн 2022 оны нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө, “Эрүүл иргэн”, “Чанартай боловсрол” аймгийн дэд хөтөлбөр, Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтээр сургалтын чанарын үнэлгээг зохион байгуулах журам, “Дугуйтай Ховд”, “Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрүүд, “Шинэ Ховд үйлдвэрлэл технологийн парк”, “Ховд агро парк” ОНӨААТҮГ байгуулах тухай, Нээлттэй сонгон шалгаруулалт зарлах, “Шинэ Ховд бизнес хөгжлийн төв” сан байгуулах тухай, Өмч хөрөнгийн тухай багц асуудлууд болон Төрийн дээд шагналд тодорхойлж өргөн мэдүүлэх тухай зэрэг нийт 12 асуудал хэлэлцэж тогтоолыг баталлаа.
 
Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2021 онд нийт 18 удаа хуралдаж, 180 гаруй тогтоол шийдвэрийг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%