ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИТХ-ЫН 2021 ОНЫ 12 САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2021-12-31

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан 2021 оны 12 дугаар сард 1 удаа хуралдаж 5 асуудал хэлэлцэн 4 тогтоол батлав. Үүнд:

1.Сэлэнгэ аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай хэлэлцээд төлөвлөгөөний хэрэгжилт 80.04 хувьтайг дурьдаад хүлээгдэж буй зорилтуудыг 2022 онд тусган хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгалаа.

2.Сэлэнгэ аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцээд төлөвлөгөөг 8 бүлгийн 177 ажил арга хэмжээтэйгээр баталлаа.

3.”Зөгийн аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн дүрэм” батлах тухай асуудлыг хэлэлцэн батлав.

4.Сэлэнгэ аймгийн 2022 оны төсвийг хэлэлцээд төсвийн орлого зарлагыг 38.9 тэрбум төгрөгөөр тус тус баталлаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2021 оны 12 дугаар сард 3 удаа хуралдаж 21 асуудал хэлэлцэн 21 тогтоол баталлаа.

1.Очиржанцангийн Оюунцэцэгийг “Хөдөө аж ахуйн гавьяат механикжуулагч” цолоор шагнуулахаар уламжлав.

2.Нямжавын Сүхдоржийг “Соёлын гавьяат зүтгэлтэн” цолоор шагнуулахаар уламжлав.

3.Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим хүмүүсийг төрийн одон, медалиар шагнуулахаар уламжлав. Үүнд: ХГУТО-2, АГО-10, ХХМ-10.

4.Аймгийн ИТХ-ын VII хуралдааныг 2021 оны 12 сарын 16-ны өдөр товлон хуралдуулахаар хуралдааны тов тогтоов.

5.2022 онд тохиох Монгол Улсад нутгийн удирдлагын тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн арга хэмжээг Сэлэнгэ аймагт тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг бэлтгэн зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

6.Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах бодлогыг хэлэлцэн батлав.

7.Алтанбулаг сумын ЕБС-ийн үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг 2022 онд тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрөл олголоо.

8.Чойжамцын Жаргалсайханыг “Монгол улсын Гавьяат багш” цолоор шагнуулахаар уламжлав.

9.Нутгийн өөрөө удирдах байгууллага болон боловсрол, худалдааны байгууллагад үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг төрийн одон медалиар шагнуулахаар уламжиллаа. Үүнд: ХГУТО-7, ЦГУТО-1, АГО-25, ХХМ-18, ЦХМ-1.

10.Мандал суманд буддын шашны “Дагдан дэчинлин” хийд байгуулж дүрмийн дагуу шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгов.

11.Аймгийн ИТХ-ын даргын 2021 оны ажлын үр дүнг харгалзан урамшуулал олголоо.

12.”Чадварлаг багш” арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

13.“Мандал-Энерго” ОНӨААТҮГазрын  үндсэн хөрөнгөд бүртгэлтэй машин механизмыг Мандал сумын “Тохилог хараа” ААТҮГазарт болон Мандал сумын Тарни 8-р багт тус тус шилжүүлэхийг зөвшөөрлөө.

14.Ашиглалтын хугацаа дуусаж, сэргээн засварлах боломжгүй болсон зарим сум, байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийг дуудлага худалдаагаар худалдахыг зөвшөөрч, худалдах доод үнийг тогтоов.

15.Ашиглалтын хугацаа дуусаж,сэргээн засварлах боломжгүй болсон зарим сум, байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг актлаж, данснаас хасахыг зөвшөөрлөө.

16.Сайхан суманд үйл ажиллагаа явуулдаг Христийн шашны Хөтөл адвентист сүмийн үйл ажиллагааг  3 жилийн хугацаагаар сунгав.

17.Сайхан суманд үйл ажиллагаа явуулдаг Буддын шашны Чойжорпэлжайлин хийдийн үйл ажиллагааг 3 жилийн хугацаагаар сунгалаа.

18.Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим хүмүүсийг төрийн одон медалиар шагнуулахаар уламжлав. Үүнд: ХГУТО-3, АГО-4, ХХМ-15.

19.Аймгийн ИТХ-ын Ажлын албаны бүтэц орон тоог шинэчлэн баталлаа.

20.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг байгуулав.

21.Олон нийтийн цагдаагийн тоог шинэчлэн баталлаа.

 

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%