ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ “СҮХБААТАРЫН ОДОН”-Т ЖАВЗАНГИЙН САНЖЖАВ ТАНД БАЯР ХҮРГЭН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

2021-12-30

Сэлэнгэ аймгийн нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллагын ахмад ажилтан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн” Жавзангийн Санжжав танд төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-оор шагнагдсанд Сэлэнгэ түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе.
 
Ж.Санжжав нь Сэлэнгэ аймгаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж 1978-1988 онд аймгийн Усны аж ахуйн удирдах газарт усны хайгуулын инженер, 1988-1990 онд Ардын Депутатуудын Гүйцэтгэх Захиргаанд зохион байгуулагч, 1990-1993 онд аймгийн Хянан байцаах хэлтсийн дарга, 1993-2000 онд Баянмонгол, Орхон импекс компанийн захирал, 2000-2008 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2008-2012, 2012-2016 онуудад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан арвин мэдлэг, туршлагатай, удирдан манлайлагч билээ.
 
Ж.Санжжав аймгийн гадаад харилцааг хариуцан ажиллаж Орос оронд мэргэжил боловсрол эзэмшин хэл, соёл, зан заншлаас нь суралцсаны дээр орос хэлийг сайн сурч, чадамгай эзэмшсэн чадавхаараа ОХУ-тай харилцах аймгийн харилцаа, хамтын ажиллагаанд шийдвэрлэх нөлөө бүхий үүргийг гүйцэтгэж ирсэн юм. Монгол-Оросын Засгийн газар хоорондын дэд комиссын ээлжит хуралдаан, Буриад улс, Сэлэнгэ аймаг хоорондын хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн хил орчмын аймаг, мужийн хамтын ажиллагаа үр нөлөөг дээшлүүлэх үр дүнтэй ажлуудыг амжилттай зохион байгуулан ажиллаж байв.
 
Тэрээр төр засгийн бодлого шийдвэрийг олон түмэнд хүргэж тэдний санал бодлыг сонсож, амьдралд нийцэхгүй байгаа хууль тогтоомжийг өөрчлөх, шинээр гаргах хуульд орон нутаг, иргэдийнхээ санал бодлыг тусгуулах чиглэлээр санаачлагатай ажилласаар ирсэн билээ. Мөн Нутгийн удирдлагын байгууллагын ил тод нээлттэй байдлыг хангаж, бодлого үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлийг барьж зарим хуралдааныг орон нутагт хийж, орон нутгийн ажил амьдралын асуудлыг судлан танилцаж, тэдгээрийн удирдлага, иргэдийн саналыг сонсож газар дээр нь хэлэлцэн шийдвэр гаргах, Хурлын Тэргүүлэгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ сум, байгууллагын ажилтай танилцах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж хэвшүүлсэн юм.
 
Улс орныхоо хөгжил дэвшил, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, төсөв санхүүгийн чадавхийг бэхжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг төлөвшүүлэх, үйл ажиллагааг нь тогтмолжуулан сайжруулахад өөрийн арвин их мэдлэг чадвар, туршлага, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсаар яваа танд талархал илэрхийлье.
 
 
 
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%