ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

МОНГОЛ УЛСАД ХУДАЛДААНЫ САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2022-01-03

Тэмээн жингээс эхлээд тээврийн тэрэгтэй золгосон өнгөрсөн зууны эхээр 1921 оны Ардын хувьсгал ялалттай зэрэгцэн манай аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Дамбын Чагдаржав “Монгол Ардын харилцан туслах хоршоо”-г санаачлан байгуулж даргаар нь сонгогдон ажиллаж малчин ард олондоо хэрэгцээт бараа таваарыг нь хүргэж, оронд нь малын түүхий эд цуглуулж хоршооллын худалдааны салбарын суурь тавигдсан түүхтэй. Үүнээс хойш худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний салбарын үе үеийн ажилтан албан хаагчид, иргэд олон түмнээ хэрэгцээт бараа, үйлчилгээгээр хангах үүргээ нэр төртэй биелүүлж, нийгэм эдийн засгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар өдгөө 100 жилийн ойтойгоо золгоод байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан Төв аймгийн нутгийн удирдлагын байгууллагуудын зүгээс худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний салбарын үе үеийн ажиллагсдад зориулан “Монгол улсад Үндэсний худалдаа үүсэж хөгжсөний 100 жил” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, Төв аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Ц.Жамбалсүрэн, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, аймгийн Засаг даргын орлогч, Худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийн дарга Г.Сурмаа, ЗГХЭГ-ын ХШҮДАГазрын дарга Э.Бат-Идэр, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний салбараас төрөн гарсан алдартан гавьяатнууд, үе үеийн ажилтан, албан хаагчид оролцлоо.
Түүхийн хуудсыг эргэн сөхвөл 1923 онд Төв аймгийн нутаг дэвсгэрт Дэлгэрхаан сумаас эхлээд харилцан туслалцах анхны хоршоод байгуулагдан үйлчилгээгээ эхэлсэн байна. 1927 оны ҮIII сард “Ардын харилцан туслалцах хоршоо”-ны ҮI их хурлын шийдвэрээр хөдөөд Анхны хоршоодыг буй болгож эхэлжээ. Богдхан уулын аймгийн яамны дэргэд одоогийн Лүн суманд Анхны хоршоо байгуулахад 200 орчим хүн гишүүнээр элсэж, хувь хөрөнгө 15 мянган төгрөгийн хамт өөрийн хөрөнгө 50 мянган төгрөг болж, 1928 оны тайлангаар 7,2 мянган төгрөгийн ашигтай ажилласан байдаг. 1930 он гэхэд Богд хан уулын аймаг 34 сум, 312 баг, 21856 өрх, 76538 хүн ам, 1983400 толгой малтай, анхны хоршоо 18-тай байсан бол 1940 онд анхны хоршоо 20, салбар 18, дэлгүүр мухлаг 30 гаруй, агент-ганзага 224-тэй болж, 4,1 сая төгрөгийн бараа борлуулж, мах 135,0 мянган тонн, ноос, арьс шир, ангийн үс зэрэг 20 гаруй нэр төрлийн бэлтгэлийн зүйлийг худалдан авч байжээ. 1930 он гэхэд Богд хан уулын аймаг 34 сум, 312 баг, 21856 өрх, 76538 хүн ам, 1983400 толгой малтай, анхны хоршоо 18-тай байсан бол 1940 онд анхны хоршоо 20, салбар 18, дэлгүүр мухлаг 30 гаруй, агент-ганзага 224-тэй болж, 4,1 сая төгрөгийн бараа борлуулж, мах 135,0 мянган тонн, ноос, арьс шир, ангийн үс зэрэг 20 гаруй нэр төрлийн бэлтгэлийн зүйлийг худалдан авч байв.
Манай аймгийн худалдаа, нийтийн хоолны салбараас Худалдааны гавьяат ажилтан Б.Дашзэвэг, Ц.Намсрай, А.Дашдаваа, Д.Дунхорол, мастер тогооч Д.Даваажав, аймгийн олон удаагийн аварга худалдагч А.Долгор, С.Наранцэцэг, Ш.Норов, Ж.Янжмаа, С.Дагийсүрэн, тогооч Б.Эрдэнэсүрэн, Л.Батмөнх, Д.Бяруузана, удирдах ажилтан, мэргэжилтэн Ц.Намсрай, Д.Гончиг, Б.Түмэнхишиг, Ж.Дүгэрсүрэн, М.Санжаа, Ө.Түвшинбаяр, Б.Шагдарсүрэн, Л.Дамдин, Н.Дэлэг, Н.Хэнмэдэх, Д.Жагаа, Ж.Нямсүрэн, Х.Дашжамц, Л.Цэрэндолгор, Б.Сэрсэнжав, Б.Ганцэцэг, Д.Батцэнгэл, Н.Гэнцэн, Ц.Дондогдулам, Ч.Дотноо зэрэг олон сайхан алдартнууд төрөн гарсан билээ.
Бүтэн зууны түүхийг эргэн дурссан, бүлээн дулаан уур амьсгалтай энэ өдөр аймаг, орон нутгийнхаа эдийн засагт хувь нэмрээ оруулж, худалдаа үйлчилгээний салбарт өөрийн хүч хөдөлмөрөө шингээн ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдыг салбарын болон аймаг, орон нутгийн шагналаар шагнасан юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 59
2 / 3%
3 / 5%
33 / 56%
1 / 2%
20 / 34%