ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-01-03

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Эдийн засаг, нийгэм, боловсрол, хөдөө аж ахуйн салбар, төрийн албанд хүч хөдөлмөрөө дайчлан олон жил үр бүтээлтэй ажиллаж, аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө залуу хойч үеийг өөрийн арга, туршлагаар залгамжлан хүмүүжүүлж байгаа иргэдийг Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 99, 12 дугаар сарын 27-ны 133 дугаар зарлигаар Төрийн дээд одон, медалиар шагнасныг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, Засаг даргын орлогч Ц.Буманбуян нар гардуулан өглөө.
“ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-ООР:
- Цээндэвийн Хишигжав /Зуунмод сумын ахмад настан/
- Жанчивын Энхтөр /Сүмбэр сумын ахмад настан/
- Мухархалзангийн Хүрэлбаатар /Зуунмод сумын иргэн/
“ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН”-ООР:
- Бадамын Ядамдорж /Баянчандмань сумын ахмад настан/
“АЛТАН ГАДАС ОДОН”-ООР:
- Найдансүрэнгийн Цэдэндамба /Бүрэн сумын өндөр настан/
- Онгодын Надмид /Баян-Өнжүүл сумын ахмад настан/
- Цэнддоржийн Шүхэржав /Баян-Өнжүүл сумын ахмад настан/
- Даржаагийн Мягмарсүрэн /Жаргалант сумын ахмад настан/
- Чагнаагийн Цэнд /Борнуур сумын ахмад настан/
- Лувсанцэрэнгийн Бямбаа /Эрдэнэсант сумын ахмад настан/
- Дэгээгийн Мөнхжаргал /Архуст сумын ахмад настан/
- Цэдэндамбын Шар /Бүрэн сумын ахмад настан/
- Дамдингийн Уранчимэг /Жаргалант сумын ахмад настан/
- Даваадоржийн Цагаанчулуун /Архуст сумын ахмад настан/
- Жадамбын Бат-Адъяа /Баян суман дахь Мааньт өртөөний дарга/
- Цэдэвсүрэнгийн Батжаргал /Баянчандмань сумын ахмад настан/
- Цэрэнпилийн Цогзолмаа /Эрдэнэсант сумын ахмад настан/
- Осорын Сольжаргал /Заамар сумын ахмад настан/
- Бадарчийн Дорждэрэм /Эрдэнэсант сумын ахмад настан/
- Буний Алтанзаяа /Дэлгэрхаан сумын ЗДТГ-ын улсын бүртгэгч/
- Шаравын Марина /Сэргэлэн сумын ахмад настан/
“ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-ИАР:
- Хаянхярваагийн Цолмон /Эрдэнэ сумын ахмад настан/
- Ядамын Пагамаажав /Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн/
- Төмөрбаатарын Алтантуяа /Эрдэнэсант сумын 5 дугаар багийн иргэн/
"МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" ЦОЛ, ТЭМДГЭЭР:
- Нямсүрэнгийн Гаамаа /Зуумод сумын 3 дугаар багийн иргэн/

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%