ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ГЭРЭЛ ТҮГЭЭСЭН ОН ЖИЛҮҮД” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-01-03

Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүд, аймаг, орон нутгийн удирдлагууд, аймгийн боловсролын салбараас төрөн гарсан Монгол улсын Гавьяат багш нар, 80-аас дээш насны ахмад багш, удирдах болон үйлчилгээний ажилтны төлөөлөл, гэгээрэл, боловсролын газар, хэлтсийн үе үеийн дарга нар ахмад арга зүйч, мэргэжилтнүүд, цэцэрлэг, сургууль, МСҮТ, Политехник коллежийн үе үеийн удирдлага, багш нарын төлөөлөл оролцож байна. Алдартан гавьяатны өлгий болсон Төв сайхан нутгийн боловсролын салбарын бүтээсэн 100 жилийн түүхэн замнал, ажил үйлс, амжилт бүтээл арвин билээ. 1978 онд Баянцогт сумын цэцэрлэг, Баяндэлгэр сумын Д.Нацагдоржийн нэрэмжит 8 жилийн сургууль, 1981 онд Зуунмод хотын 1 дүгээр цэцэрлэг, Угтаал сумын 10 жилийн сургууль, 1987 онд Цээл сумын цэцэрлэг, яслийн комбинатууд “Улсын тэргүүний цэцэрлэг, сургууль” болж, тэргүүн туршлагаа улсын хэмжээнд түгээж байжээ. Мөн 1961 онд аймгийн төвийн 1 дүгээр сургуулийн захирал Жанчивын Намсрай “Монгол Улсын Гавьяат багш” цол хүртсэнээс хойш Төв аймгийн боловсролын салбараас Монгол улсын Гавьяат багш 23 төрөн гарчээ.
2021 оныг хүртэл Улсын “Оны тэргүүний багш”-аар 5, “Монгол Улсын Зөвлөх багш” цол, тэмдгээр 16, “Багш нарын чадварын улсын уралдаан”-д 17, “Сурган хүмүүжүүлэх шилдэг илтгэлийн улсын уралдаан”-д 14, хичээлүүдийн Улсын төрөлжсөн олимпиадын III даваанд 22 багш эхний байруудыг эзэлсэн бахдам амжилтаар 100 жилээ тэмдэглэж байна. 2021-2022 оны хичээлийн жилд Төв аймгийн боловсролын салбар нь ерөнхий боловсролын 31 сургууль, 45 цэцэрлэг, 2 мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, 2 политехник коллежтэй болон өргөжиж, нийт 2618 багш, ажилтан сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж, 25856 суралцагчид суралцаж байна.
Манай аймаг боловсролыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөрүүдийг тухайн цаг үеийнхээ нийгмийн хэрэгцээ шаардлага, онцлогт нийцүүлэн боловсруулж, үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн бөгөөд өдгөө бид бодлогын залгамж халааг ханган, 2017-2024 онд хэрэгжүүлэх “Аймгийн боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”, “Хүүхэд бүр цэцэрлэгт”, “Хөгжсөн багшаас чадварлаг сурагч”, Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг сайжруулах”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр”, “Оюунлаг Төв аймаг” дэд хөтөлбөрүүд, “Хичээл судлагдахуун бүрээр сургалтын чанарыг сайжруулъя” аяныг боловсруулан хэрэгжүүлж, зохих үр дүнд хүрч байна.
Дээрх бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж, боловсролын салбарыг онцгойлон анхаарч ажилласны үр дүнд улс, орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн нийт 64.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийж, ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадлыг 3320 суудлаар нэмэгдүүллээ. Сургалтын чанарыг сайжруулах, улсын төрөлжсөн олимпиад, Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүн, амжилтыг ахиулах зорилгоор “Хичээл судлагдахуун бүрээр сургалтын чанарыг дээшлүүлье” аяныг 5 жил тасралтгүй зохион байгуулж, “Багш сурагчдыг шагнаж урамшуулах болзол”-ыг шинэчилж, Аймгийн шилдэг багш нарын бүрэлдэхүүнтэй “Зөвлөх баг” ажиллуулсны үр дүнд улсын олимпиадаас 2017-2019 онд 11 алт, 5 мөнгө, 7 хүрэл нийт 23 медаль хүртсэн бөгөөд амжилт гаргасан багш сурагчдыг 30.6 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. Мөн сүүлийн хоёр жил дараалан Элсэлтийн ерөнхий шалгалттай 10 хичээлээс 8 хичээлээр улсын дунджийг хангасан амжилт гаргасан бөгөөд энэ жил масс нийт сурагчдаа амжилттай бэлтгэсэн 9 багш тус бүрийг 1.0 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Мөн аймгийн Засаг даргын ивээл дор “Математикч сургууль хамт олон” болзолт уралдаан, “Математикийн олимпиад”-ыг жил бүр зохион байгуулж шалгарсан хамт олон, багш, сурагчдыг 27.0 сая төгрөгөөр урамшууллаа.
Манай аймгийн боловсролын салбар 2021-2022 оны хичээлийн жилийг “Англи хэлний сургалтын чанарыг дээшлүүлэх жил” болголоо.Цаашид бид судлагдахууны сургалтын чанарыг жигд сайжруулах зорилгоор гадаад хэлний сургалтын чанарыг сайжруулах, бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшин бүрийн төдийгүй анги бүрийн агуулгыг хугацаанд нь, хоцрогдолгүй бүрэн эзэмшүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах чиглэл баримтлан ажиллаж байна.
Сурагчдын хичээл сурлагын хоцрогдлыг арилгах, суралцахуйг дэмжихэд талуудын үүрэг оролцоо, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоо чухал бөгөөд орон нутаг, сургуулийн түвшинд цахим болон танхимын хосолсон сургалтын орчин, арга зүйг дэмжиж, хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч буй энэ цаг үед аймгийн боловсролын салбарт “Цахим систем”-ийг бий болгохоор бэлтгэл ажлаа хангалаа.
“Гэрэл түгээсэн он жилүүд” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хойч үеэ сурган хүмүүжүүлэх, ард иргэдээ соён гэгээрүүлэх их үйлсэд үнэнчээр зүтгэн, хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарьж, эх орноо хөгжил дэвшлийн замд хөтөлсөөр ирсэн бахдам гавьяатай боловсролын салбарынхныг Төрийн дээд одон медаль, Засгийн газар, яам, аймгийн шагналаар шагнаж, урамшууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%