ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР 2021 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ

2022-01-03

Төв аймаг дахь Цагдаагийн газар нь Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Монгол Улсын Их хурал, Засгийн газрын тогтоол, Цагдаагийн Ерөнхий газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн дагуу хийсэн ажлаа дүгнэн тайлагнаж, тэргүүний болон шилдэг алба хаагчдадаа шагнал гардуулах ёслолын арга хэмжээг “Солонго цогцолбор”-т зохион байгууллаа. Дүнгийн хуралд аймгийн Засаг дарга Д. Мөнхбаатар, Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Б.Ганхуяг, Төв аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Хурандаа Б.Ганзориг болон цагдаагийн бие бүрэлдэхүүн, алба хаагчид оролцсон юм.
Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар хэлсэн үгэндээ: “2021 он цар тахлын нөхцөл байдалтай амаргүй цаг үед аймгийн нутгийн удирдлагын байгууллагууд, төрийн байгууллагууд хамтран аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, жилийн ажлын төлөвлөгөө, урианы жилийн зорилтуудыг амжилттай биелүүлэн ажиллаж байна. Аймаг жил бүр хэлтэс, агентлаг, байгууллагуудын ажлыг дүгнэдэг уламжлалтай. Улиран одож буй онд аймгийн Цагдаагийн газрын хамт олон хийж, хэрэгжүүлсэн ажил үйлсээрээ бусдыгаа тэргүүлснийг энд цохон тэмдэглэмээр байна. Жилийн ажлын тайлантай танилцахад гэмт хэрэг илрүүлэлт өмнөх оны мөн үеэс 1.8 хувь, улсын дунджаас 7.4 хувиар өсч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 54 нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд гэмт хэргийн гаралт тодорхой хувиар буурсан таатай үзүүлэлт харагдаж байна. 2021 онд Аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас хууль сахиулах байгууллагуудад 280 гаруй сая төгрөгийн техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд аймгийн Цагдаагийн газарт 91.1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр Төв аймаг дахь Цагдаагийн газарт УАЗ-Фургон автомашиныг хүлээлгэн өгч байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%