Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр зарлигаар Төр захиргааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий иргэдийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнасныг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат,УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал, нар гардууллаа.