МУАЖ Д.Ичинхорлоогийн нэрэмжит ХДТ-ын өвөл цагийн нээлтийн арга хэмжээ болох “Улаан орхимжны давалгаа” түүхэн драмын жүжгийн нээлтээр Монгол улсын Ардын жүжигчин, өгүүлэхүйн урлагийн мастер Гомбын Равданг Архангай аймгийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө.
“Хүндэт иргэн” тэмдгийг аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал гардууллаа.
Г.Равдан гавьяат:
- Төрсөн нутагтаа ирээд түүхэн жүжгийн нээлт дээр театрын алтан тайзнаа “Хүндэт иргэн” болно чинээ бодсонгүй. Сэтгэл ихэд хөдөлж байна. Төрлөх нутагтаа “өртэй” билээ би хэмээн сэтгэгдлээ үзэгч олонтой хуваалцаж байлаа.