Дархан-Уул аймгийн Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдын 23 хамтарсан баг 2021 онд зохион байгуулсан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчид үзүүлэх төрөл бүрийн үйлчилгээ, зохион байгуулсан сургалт сурталчилгаа зэрэг хамтарсан багийн үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, шилдгүүдээ тодрууллаа.
Тэргүүний хамтарсан багаар Б.Оюунчимэг ахлагчтай Дархан сумын 5 дугаар багийн Хамтарсан баг, Б.Нямбаяр ахлагчтай Дархан сумын 13 дугаар багийн Хамтарсан багийн хамт олон, тэргүүний нийгмийн ажилтнаар Дархан сумын 7 дугаар багийн Нийгмийн ажилтан Ц.Амарзаяа тодорлоо.
Шилдэг хамтарсан багийг шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ГБХЗХГ-ын мэргэжилтэн хүүхдийн эрхийн улсын байцаагч А.Мягмаржаргал, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Эрүүлсайхан, хүүхдийн эрхийн прокурор Ч.Мядагбадам, ЦГ-ын ГБХХГХУС мэргэжилтэн Ж.Баярчимэг, ХХҮГ-ын мэргэжилтэн Б.Заяа, Дархан сумын нийгмийн ажилтан Ч.Туяа нар ажилласан юм.