ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ОТГОН ХУРАЛДААН БОЛЛОО

2021-12-13

     Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 2021 оны 13 дугаар хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж 2 асуудал хэлэлцлээ.
     Хуралдаанаар
-"Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны хяналтын бүлгийн ажлын тайлангийн тухай хэлэлцэж Ц.Оюунтөгсийг дүүргийн хяналт, үнэлгээний багийн бүрэлдэхүүнд оруулах тухай" асуудлыг ИТХ-ын дарга Б.Энхболд
-"Тогтоол шинэчлэн батлах тухай" асуудлыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.
     ИТХ-ын Тэргүүлэгчдийн 13 дугаар хуралдааныг хүндэтгэлийн хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд тус хуралдааны үеэр ИТХ-ын 2020-2024 оны бүрэн эрхийн хугацааны 35 төлөөлөгчөөс өмнө нь ИТХ-ын Тэргүүлэгчээр ажиллаж байсан болон одоо ажиллаж төлөөлөгчдөд Сүхбаатар дүүргийн нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанд оруулсан мэдлэг, чадвар, оюуны өгөөж, идэвх санаачилга, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулж ажилласныг нь үнэлж ИТХ-ын дарга Б.Энхболд хүндэтгэл үзүүлж Хурлын "Хүндэт тэмдэг", Талархал гардууллаа.
     1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр бүлгийн 59 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг хороонд Иргэдийн Нийтийн Хурал, тухайн хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн” гэж заасан байсан нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд /шинэчилсэн найруулга/ тэргүүлэгч гэх нэр томьёог агуулсан зүйл заалт, эрх хэмжээ байхгүй болж байгаа юм.
     Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид анх 1996 оноос эхлэн хурлын хуралдааны чөлөөт цагт бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 25 жилийн хугацаанд давхардсан тоогоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 119 Төлөөлөгч ИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдон ажилласан байна. Мөн энэ хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаан нийт 708 удаа хуралдаж 2765 асуудал хэлэлцэн 2258 тогтоол баталсан байна.
     Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хамгийн отгон хуралдаан ийнхүү амжилттай зохион байгуулагдлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%