ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

2021-12-13

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг угтан Улсын Их Хурлын даргын эвээл дор зохион байгуулагддаг Шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээний эхний үе шат нийт 24 суманд явагдаж, эрэгтэй 192, эмэгтэй 120 шатарчид оролцсоноос аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 14 сумын эрэгтэй 14, эмэгтэй 11 тамирчид оролцлоо.
Эрэгтэй шатрын төрөлд:
1-р байр Г.Бат-Эрдэнэ /Баянцогт сум/
2-р байр Б.Мөнгөнтулга /Зуунмод сум/
3-р байр Г.Цогнийсүрэн /Бүрэн сум/
Эмэгтэй шатрын төрөлд:
1-р байр Д.Түвшинзаяа /Зуунмод сум/
2-р байр Б.Хүслэн /Баянчандмань сум/
3-р байр М.Биндэръяа /Лүн сум/ нар шалгарлаа.
Аймгийн аварга шалгаруулах Шатрын тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй шатарчид нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн ордонд Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%