ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМАНД АЖИЛЛАЛАА

2021-12-13

Уг уулзалтаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон холбогдох албаны хүмүүс Төв аймгийн Сэргэлэн суманд 2021 оны 12-р сарын 05-ны өдөр сумын Соёлын төвд иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Зуунмод хот, Чингис хаан олон улсын нисэх буудал, Шинэ Зуунмод, Майдар хот болон Сэргэлэн сумын хөгжлийн нэгдсэн төлөвлөлтийг боловсруулж, цогц агуулгаар шийдвэрлэхийг зорьж байгаа гэдгээ илэрхийлж. Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих Сэргэлэн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Инженерийн дэд бүтцийн зураг төсөл мөн энэ төсөлд хамрагдсан сумуудын алдаа оноо туршлагаас хуваалцаж цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа. Уг төсөл амжилттай болоход иргэд, сумын удирдлага, төсөл хэрэгжүүлэгч маш сайн хамтарч уялдаа холбоотой ажиллах нь чухал гэдгийг дурдлаа.
Сэргэлэн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн явц болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар Барилга хот байгуулалтын сайдад танилцуулан Шинэ сум төсөл хөтөлбөрийн зураг төсөл, хөрөнгө оруулалтын чиглэлээр цаашид хамтран ажиллахаар боллоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%