Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлаар аймгийн ИТХ-ын Бодлогын хороод хуралдаж байна.
Аймгийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн бодлогын хороо Сэлэнгэ аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай, Сэлэнгэ аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай, Сэлэнгэ аймгийн 2022 оны төсөв батлах тухай асуудлуудыг хэлэлцэн санал дүгнэлт гаргаж байна.
Дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бодлогын хороо Сүхбаатар сумын 4, 8 дугаар багийн нутаг дэвсгэрийг хамарсан 100 га талбай бүхий газрын Хот байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцүүлэх тухай, “Зөгийн аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, ариун цэвэр эрүүл ахуйн дүрэм” батлах тухай, Сэлэнгэ аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай, Сэлэнгэ аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай асуудлуудыг хэлэлцэн санал дүгнэлт гаргалаа.
Аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хороо Сэлэнгэ аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай, Сэлэнгэ аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцэн санал дүгнэлт гаргаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын бодлогын хороо мөн Сэлэнгэ аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай, Сэлэнгэ аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцэн санал дүгнэлт гаргаж байна.
Нутгийн удирдлага, хууль хяналтын бодлогын хороо Сэлэнгэ аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай, Сэлэнгэ аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцэн санал дүгнэлт гаргалаа.
Бодлогын хороодууд гаргасан санал дүгнэлтээ маргааш хуралдах аймгийн ИТХ-ын VI хуралдаанд танилцуулах юм.