Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит V Хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж 3 асуудал хэлэлцэн 3 тогтоол баталлаа. Үүнд:
1.Комисс байгуулах тухай асуудлыг хэлэлцээд Орхон, Сайхан сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах санал боловсруулах комиссыг байгууллаа. http://selenge.khural.mn/t/4843
2.2022 онд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцээд сум тус бүрээр хэлэлцэн баталлаа. http://selenge.khural.mn/t/4844
3.Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцээд аймгийн ИТХ-ын V хуралдаанд оролцсон 36 төлөөлөгчийн 19 буюу 52.7 хувийн саналаар дэмжигдсэн Нацагдоржийн Лхагвадоржийг аймгийн Засаг даргаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад санал болголоо. http://selenge.khural.mn/t/4845
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид 2021 оны 11 дүгээр сард 2 удаа хуралдаж 20 асуудал хэлэлцэж 11 тогтоол баталлаа. Үүнд:
1.Хуралдааны тов тогтоох тухай асуудлыг хэлэлцээд аймгийн ИТХ-ын V хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хуралдуулж 3 асуудал хэлэлцүүлэхээр тогтоов. http://selenge.khural.mn/t/4847
2.Үндсэн хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах тухай асуудлыг хэлэлцээд зарим байгууллагуудын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ашиглалтын хугацаа дуусаж, сэргээн засварлах боломжгүй болсон тээврийн хэрэгслүүдийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахыг зөвшөөрч, худалдах доод үнийг тогтоолоо. http://selenge.khural.mn/t/4848
3.Үндсэн хөрөнгө актлаж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцээд зарим сум, байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ашиглалтын хугацаа дуусаж, сэргээн засварлах боломжгүй болсон барилга, тоног төхөөрөмжийг акталж, данснаас хасахыг зөвшөөрөв. http://selenge.khural.mn/t/4849
4.Үндсэн хөрөнгө шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцээд Орхон сумын ЕБС-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй дотуур байрыг Орхон сумын ЗДТГ-т шилжүүлэхийг зөвшөөрөв. http://selenge.khural.mn/t/4850
5.Зарим хүмүүсийг шагналд уламжлах тухай асуудлыг хэлэлцээд Ардын хувьсгалын 100 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн одон, медалиар шагнуулахаар МУ-ын Ерөнхийлөгчид уламжиллаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 5, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 12, Цэргийн гавьяаны одонгоор 1, Хөдөлмөрийн хүндэт медалиар 30 хүнийг шагнуулахаар уламжлав. http://selenge.khural.mn/t/4851
http://selenge.khural.mn/t/4853
6.Хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцээд аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдааныг 2021 оны 12-р сарын 03-ны өдөр хуралдуулж 9 асуудал хэлэлцүүлэхээр тогтоов. http://selenge.khural.mn/t/4852
7.Хөдөө аж ахуйн салбарын хөгжил дэвшлийг манлайлан, газар тариалан, мал аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх үйлсэд Цагааннуур сумын ард иргэд, аж ахуйн нэгж, малчид, тариаланчдын оруулж байгаа хувь нэмэр, хөдөлмөр бүтээлийг нь үнэлж Цагааннуур сумыг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. http://selenge.khural.mn/t/4855
8.Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим иргэдийг шагнаж урамшууллаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан Лхамсүрэнгийн Баасанжав, Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангийн жолооч Цэдэвсүрэнгийн Нармандах, Хушаат сумын ахмад настан Баасангийн Алтбазар нарыг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнав. http://selenge.khural.mn/t/4846
9.Шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дамдинжавыг Мөнхцэцэгийг Алтан гадас одонгоор шагнуулах саналыг дэмжин Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлд санал уламжиллаа. http://selenge.khural.mn/t/4854
10.Улс орон даяар зохион байгуулагдаж буй аж ахуйн нэгжийн улсын бүртгэл тооллоготой холбогдуулан Сэлэнгэ аймгийн Үндэсний бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах тухай Улаанбаатар хот дахь Сэлэнгэ аймгийн Нутгийн зөвлөлөөс ирүүлсэн саналыг дэмжив. http://selenge.khural.mn/t/4856
Мөн Тэргүүлэгчдийн хуралдаанаар:
1. 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын тухай
2. Өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай
3.Алтанбулаг боомтын шинэчлэлийн ажлын талаарх мэдээлэл
4."Бид Сэлэнгийн ирээдүй" хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тухай
5."Цант-Орхон" ОНӨААТҮГ-ын 2020, 2021 оны үйл ажиллагааны тайлангийн тухай
6.”Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮГ-ын 2020, 2021 оны үйл ажиллагааны тайлангийн тухай
7.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын талаар авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний явц, үр дүнгийн талаарх
8.”Сэлэнгэ орон сууц” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2020, 2021 оны тайлангийн тухай
9.”Цэнгэг-Ус” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2020, 2021 оны тайлангийн тухай
10.”Гавшгай-Ус” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2020, 2021 оны тайлангийн тухай
11.“Сэлэнгэ барилга захиалагч” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2020, 2021 оны тайлангийн тухай тус байгууллагуудын дарга удирдлагуудын мэдээллийг сонслоо.