ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“УЛСЫН БҮРТГЭЛИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2021-11-24

Манай улсад анх 1939 онд Цагдан сэргийлэх газарт Паспортын хэлтсийг 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж байв. 1940 оны 11 дүгээр сарын 23-нд Сайд нарын зөвлөлийн 44 дүгээр тогтоолоор Паспортын нэгдсэн журмыг тогтоож, иргэний паспортын дүрэм, хэрэгжүүлэх зааврыг баталснаар улсын бүртгэлийн байгууллагын үүсгэл тавигдсан гэж үзэж Улсын бүртгэлийн байгууллагын ажилтнуудын өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 23-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг.
 
“Улсын бүртгэлийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга Самбалхүндэвийн Түвшин, тус хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга Даваасүрэнгийн Батдорж нарыг аймгийн “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж урамшууллаа.
 
С.Түвшин нь Улсын бүртгэлийн хэлтэст 2004 оноос хойш тасралтгүй 17 жил ажиллаж байгаа туршлагажсан төрийн албан хаагч юм. Тэрээр 2004 онд Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албыг үүсгэн байгуулалцаж, архивч, улсын бүртгэгчийн ажлыг эрхэлж байгаад 2009 оноос Бүртгэлийн Нэгдсэн тогтолцоонд шилжихэд Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн Хэлтэст Улсын бүртгэгчээр, 2013 онд Бүртгэл хяналтын Улсын байцаагчаар, 2021 оноос Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн даргаар ажиллаж байна.
 
Д.Батдорж нь Улсын бүртгэлийн хэлтэст 2009 оноос гэрээт ажилтан, 2010 оноос Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч, 2014 оноос Хуулийн этгээдийн улсын бүртгэгчээр ажиллаж байгаад 2018 оноос Иргэний бүртгэлийн тасгийн даргаар ажиллаж байгаа юм.
Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн нийт бүртгэгч, ажилтнууддаа “Улсын бүртгэлийн ажилтны өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлэн ажилд нь амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%