ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ ЦАХИМ ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

2021-11-26

АЙМГИЙН ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ
ЦАХИМ ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2 жил тутам аймгийн ИТХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг аймгийн “Гэр бүлийн чуулган” -ыг аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал нээж, хэлэв. Гэр бүл бүхэн ургийн бичиг хөтлөх, уламжлалаа дээдлэн, Монгол түмний удмын санг эрүүл авч явах, түүнийг нь төрөөс бодлогоор дэмжин ажиллах болно гэлээ.
Нэгэн хүүхэд зөв хүмүүжвээс нэг гэр бүл дэвжихэд тус, Нэгэн гэр бүл дэвжвээс нэг баг, нэг сум хөгжихөд тус, баг сумын хөгжил аймгийн нийгмийн хөгжилд тустай болохыг хэлээд чуулганд оролцож байгаа гэр бүлийг гишүүд болон Монголынхоо нийт өрх гэрт аз жаргал, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Мөн чуулганы үеэр Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээ болж, Архангай аймгийн төлөөлөл болсон хүүхдүүдэд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, аймгийн Засаг дарга М.Батжаргал, Эрдэнэбулган сумын ИТХ-ын дарга Т.Ганзориг нар иргэний үнэмлэхийг нь гардуулан өглөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%