ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ АЛДАРШУУЛЛАА

2021-12-02

“Төв аймаг ургацын баяр-2021” арга хэмжээниий үеэр атрын анхны шанг таталцаж, залуу халуун насаа газар тариалангийн салбарын хөгжил цэцэглэлтийн төлөө зориулсан ахмад тариаланчид, Хөдөлмөрийн баатрууд, гавьяатуудад хүндэтгэл үзүүлсэн юм.
Төв аймаг 147.6 мянган тонн үр тариа хураан авлаа.
Нийт хураан авсан үр тарианы ургацаар тэргүүлсэн аж ахуй нэгж, байгууллага:
- Цээл сумын Ж.Гантөмөр захиралтай “Цээлийн хур” ХХК
- Эрдэнэсант сумын С.Энхжаргал захиралтай “Нарт Монгол” ХХК
- Угтаалцайдам сумын Ш.Рэнцэндорж захиралтай “Элсэн цагаан” ХХК
Нэгжээс авсан үр тарианы ургацаар тэргүүлсэн аж ахуй нэгж, байгууллага:
- Цээл сумын Б.Шагдаржав захиралтай “Шинэ Залуучууд” ХХК
- Баянцогт сумын О.Ганхуяг захиралтай
- Заамар сумын Д.Энхбат захиралтай “Тосон овоот хайрхан” ХХК
Нийт хураан авсан үр тарианы ургацаар тэргүүлсэн тариаланч:
- Угтаалцайдам сумын тариаланч Т.Бямбадагва
- Сүмбэр сумын тариаланч П.Дашням
- Баянцогт сумын тариаланч Л.Батмөнх
Нэгжээс авсан үр тарианы ургацаар тэргүүлсэн тариаланч:
- Эрдэнэсант сумын тариаланч Ц.Анхбаяр
- Угтаалцайдам сумын тариаланч Б.Цогтсайхан
- Аргалант сумын тариаланч А.Шижирболд
ТӨВ АЙМАГ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ТӨМСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН 57.2 ХУВЬ, НИЙСЛЭЛИЙН ХҮН АМЫН ХЭРЭГЦЭЭГ 100 ХУВЬ ХАНГАЖ, 2021 ОНД ТӨМСНИЙ ХУРААН АВСАН УРГАЦААР УЛСДАА ТЭРГҮҮЛЛЭЭ.
Нийт хураан авсан төмсний ургацаар тэргүүлсэн аж ахуй нэгж, байгууллага:
- Батсүмбэр сумын О.Ганбаатар захиралтай “Агро-Альфа” ХХК
- Жаргалант сумын С.Энхсайхан захиралтай “Баянсайхан” ХХК
- Жаргалант сумын Ж.Ганбаяр захиралтай “Сорхон” ХХК
Нэгжээс авсан төмсний ургацаар тэргүүлсэн аж ахуй нэгж, байгууллага:
- Борнуур сумын Б.Пүрэвсүрэн захиралтай “Агьт хүнс” ХХК
- Жаргалант сумын Ж.Эрдэнэ-Од захиралтай “Аялгуут Жаргалант” ХХК
- Жаргалант сумын Г.Болормаа захиралтай “Хонгор буудай” ХХК
Нийт хураан авсан төмсний ургацаар тэргүүлсэн ногоочид:
- Жаргалант сумын ногоочин Ж.Баатарсүрэн
- Жаргалант сумын ногоочин Г.Батболд
- Баянчандмань сумын ногоочин Ц.Алтангэрэл
Нэгжээс авсан төмсний ургацаар тэргүүлсэн ногоочин:
- Баянчандмань сумын ногоочин Н.Баярцэнгэл
- Батсүмбэр сумын ногоочин Б.Батсайхан
- Борнуур сумын ногоочин н.Мягмаржав
ТӨВ АЙМАГ ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТОО БҮРЭН ХАНГАЖ, СОНГИНО, САРМИС, НАВЧИТ НОГОО, БӨӨРӨНХИЙ БАЙЦАЙНЫ ТАРИАЛАЛТЫГ 15 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЛЭЭ.
Нийт хураан авсан хүнсний ногооны ургацаар тэргүүлсэн аж ахуй нэгж, байгууллага:
- Угтаалцайдам сум н.Човдрон захиралтай “Жаврай үр” ХХК
- Батсүмбэр сум Ц.Нямхүү захиралтай “Микросити фүүдс” ХХК
- Угтаалцайдам сум Г.Мөнх-Ундраа захиралтай “Фамили фүүдс трейд” ХХК
Нэгжээс хураан авсан хүнсний ногооны ургацаар тэргүүлсэн аж ахуй нэгж, байгууллага:
- Борнуур сум Д.Сэрээтэр захиралтай “Сэлба хүнс” ХХК
- Батсүмбэр сум Хилийн цэргийн 0288 дугаар ангийн үйлдвэр үйлчилгээний хамт олон
- Жаргалант сум Б.Түмэнжаргал захиралтай “Тасат” ХХК
Нийт хураан авсан хүнсний ногооны ургацаар тэргүүлсэн ногоочин:
- Жаргалант сумын ногоочин Ц.Мөнхдэлгэр
- Борнуур сумын ногоочин А.Рагчаа
- Борнуур сумын ногоочин Б.Алдархишиг
Нэгжээс авсан хүнсний ногооны ургацаар тэргүүлсэн ногоочин:
- Ногоочин н.Далантай
- Батсүмбэр сумын ногоочин Б.Майбаяр
- Батсүмбэр сумын ногоочин Д.Баасансүрэн
ТӨВ АЙМАГ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ТАРИМАЛ ТЭЖЭЭЛИЙН 55 ХУВИЙГ ҮЙЛДВЭРЛЭЖ, НИЙТ ХУРААН АВСАН ТАРИМАЛ ТЭЖЭЭЛИЙН УРГАЦААР УЛСДАА ТЭРГҮҮЛСЭН АМЖИЛТАА БАТАТГАЛАА.
Нийт хураан авсан таримал тэжээлийн ургацаар тэргүүлсэн аж ахуй нэгж, байгууллага:
- Архуст сум З.Батхүү захиралтай “Баянцогт инвест” ХХК
Нэгжээс авсан таримал тэжээлийн ургацаар тэргүүлсэн аж ахуй нэгж, байгууллага:
- Борнуур сум н.Амгаланбаатар захиралтай “Борнуур агротехнологи” ХХК
Нийт хураан авсан таримал тэжээлийн ургацаар тэргүүлсэн иргэн:
- Аргалант сумын иргэн С.Лхагвасүрэн
Нэгжээс авсан таримал тэжээлийн ургацаар тэргүүлсэн иргэн:
- Цээл сумын иргэн С.Цагаанбаатар
Ургац хураалтад ажиллах хүчний дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан “Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлал”, “Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл”-ийн хамт олонд Талархал хадгалууллаа. Мөн Сүмбэр сумын “Өгөөж Сүмбэр” ХХК-ний хамт олон, Эрдэнэсант сумын “Анхны зам” ХХК-ний хамт олон, Аргалант сумын “Хос бэрс” ХХК-ний хамт олон, Жаргалант сумын “Хөх Баянбулаг” ХХК-ний хамт олон, Угтаалцайдам сумын “Мөнх Шижир Тариа” ХХК-ний захирал Г.Мөнхсайхан, Баянцогт сумын “Гуна” ХХК-ний хамт олон, Батсүмбэр сумын “Поливит” ХХК-ний агрономич Г.Дэлгэрсуурь, Эрдэнэсант сумын ЗДТГ-ын газар тариалангийн мэргэжилтэн Н.Уугантуяа, Жаргалант сумын “Алтан залаа” ХХК-ний захирал, инженер Б.Алтанхуяг, Жаргалант сумын механикжуулагч Б.Ганбаатар, Баянчандмань сумын механикжуулагч Г.Анхбаяр нарыг шагнаж, алдаршууллаа.
Үржил шимт хөрсөнд ургуулсан хүнсний бүтээгдэхүүнээр хүн ардаа хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж байгаа үе үеийн тариаланчид, ногоочид, механикжуулагчид та бүхэнд ургацын баярын халуун мэнд дэвшүүлье.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%